Залуу эм зүйчдэдээ илгээх захидал

Залуу эм зүйчдэдээ илгээх захидал
Судлаач эм зүйч академийн шинэхэн бүтээл "Залуу эм зүйчдээ илгээх захидал" номыг эм зүйн мэргэжилтэй, эм зүйн чиглэлээр сурч буй, сурахаар төлөвлөж буй эрхэм танд зориулан хүргэж байна.
“Бусдаасаа суралцан хамтдаа бүтээцгээе” урианы дор бүтээгдсэн энэхүү ном танд “Эм зүйн салбар” хэмээх өнөр өтгөн айлын хөгжлийг тэргүүлэгч ахмад, дунд, залуу, ирээдүй үеийн манлайлагч, удирдагчидтай танилцаж, тэднээс суралцах онцгой боломжийг олгож шинэ урам зориг, шинэ мэдлэг, шинэ алхам хийх итгэлийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү ном нь дараах бүлэг эм зүйчдийн захидлаас бүрдсэн. Үүнд:
-Зөв чигийг заадаг “Багш эм зүйч”,
-Шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлдог “Судлаач-эм зүйч”,
-Салбарын эрх зүйн орчныг бүрдүүлдэг бодлого боловсруулагч эм зүйч,
-Хууль дүрмийг сахиулдаг “Байцаагч эм зүйч”,
-Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлдэг “Шинжээч эм зүйч”,
-Инновац шингэсэн шинэ эм бүтээдэг “Үйлдвэрлэгч эм зүйч”,
-Эмийн эмчилгээг аюулгүй, үр дүнтэй хүргэдэг “Эмнэлзүйн эм зүйч”,
-Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд тэргүүн эгнээнд ажилладаг “Жор баригч эм зүйч”,
-Дэлхийн тавцанд Монгол эм зүйчийн оролцоог нэмэгдүүлж буй “Дэлхийн эм зүйч”
-Бидний ирээдүйг гэрэлтүүлэх, хүсэл эрмэлзэл дүүрэн “Оюутан залуус”