Зөнч
“Зөнч” бол цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хүний амьдралдаа санаж баримталбаас зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай бүтээл юм.
Номын үйл явдал Альмустафа хэмээх зөнч, арванхоёр жилийн цөллөгийн дараа нутаг буцахынхаа урьд өдөр Орфалес хотын иргэдэд өөрийн бодрол ухаарлыг хуваалцаж байгаагаар өрнөдөг. Тэрбээр хайр, гэрлэлт, хүүхэд, ажил хөдөлмөр, баяр, гуниг, эрх чөлөө, нөхөрлөл зэрэг олон сэдвийг хамран сургаалт үгсээ айлдана. Ийн амьдралын бүх л тохиол учралыг хөндсөнөөрөө, хүмүүсийг өөрсдийн зүрх сэтгэлийн гүн рүү аялахыг урин дуудсанаараа энэ зохиол бүх үеийн, бүх төрлийн хүмүүсийн сэтгэлд нэвтрэх увдисыг олжээ.