Хөгжлийн төлөөх монгол тэмцэл
Тус бүтээл нь монголчуудын хамгийн их ярьдаг ч хамгийн бага мэддэг Хөгжил гэх ойлголтын тухай юм. Чухамдаа бид улс орноо хөгжүүлэх тухай янз бүрээр маргаж мэтгэлцэж байгаа ч яг яах, юу хийхийг хөгжил гэж ойлгоод байгаагүй шинжлэх ухааны үүднээс, хөгжил гэх ойлголтыг судалдаг Хөгжил судлал гэх ухааны үүднээс хардаггүй нь эргээд бидний олон бүтэлгүйтлийн үндэс болж буй юм. Тиймээс уг бүтээл нь Хөгжил судлалын ухааны үндсэн ойлголтуудыг нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлахын зэрэгцээ монголын хөгжлийн олон асуудлын учир шалтгааныг тайлбарлахыг оролджээ.