Төгөлдөр хуур I
Энэхүү сурах бичгийг их сургуулийн оюутан, магистрант, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт зориулав. Энэхүү сурах бичиг нь зургаан бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт төгөлдөр хуур хөгжмийн үүсэл болон бүтэц, хоёрдугаар бүлэгт ноотны анхан шатны мэдэгдэхүүнийг тайлбарласан. Гуравдугаар бүлэгт хөгжимдөх арга барил, дөрөвдүгээр бүлэгт хөгжмийн зохиолч К. Черни, Ф. Бургмюллерын этюдээс оруулсан. Этюд тус бүр нь суралцагч хөгжимдөхдөө юуг анхаарахыг зохиол тус бүрт оруулж өгснөөрөө илүү онцлогтой. Харин тавдугаар бүлэгт төгөлдөр хуураар хөгжимдөх богино хэлбэрийн дуу, аяз болон менуэт, сонатинаг оруулж, зургаадугаар бүлэгт монголын хөгжмийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүдийг багтаасан.
