Хамтдаа "Friends" үзэж англи хэлээ сайжруулцгаая: Let's watch "Friends" together and improve our English (3)
Хамтдаа "Friends" үзэж англи хэлээ сайжруулцгаая: Let's watch "Friends" together and improve our English (3)
“Friends” олон ангит цуврал нь Америк залуусын амьдралын хэв маяг, соёлыг зургаан найзын өөр өөрийн өвөрмөц ертөнцөөр дамжуулан сонирхолтойгоор харуулахаас гадна өдөр тутмын ярианд өргөн хэрэглэгддэг хар ярианы үг хэллэг, өвөрмөц хэлц, хэлц үйл үг, түгээмэл нийлмэл үг зэргийг бодит хэрэглээнд ойр байдлаар харуулдгаараа онцлог юм.
Энэхүү ном нь “Friends” цувралаас сурах бичгүүдэд тэр бүр тааралддаггүй ч бодит амьдралд байнга сонсогддог, ойлгож хэрэглэхэд хамгийн чухал үг хэллэгийг түүвэрлэн эмхэтгэсэн бүтээл юм. Түүвэрлэсэн үг, хэллэг бүрийг хэн, бүлгийн аль ангид, хэд дэх минутад хэлснийг тодорхой заасан нь суралцагч тухайн хэсгийг шууд олж үзэх, сонсох, даган дуурайж давтах замаар сонсох болон ярих чадвараа зэрэг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн үг хэллэг бүрийг нэмэлт тайлбар, жишээ өгүүлбэр, зарим тохиолдолд зураг тайлбарын хамт оруулснаар ойлголтыг илүү бататгасан.
Түүнчлэн англи хар ярианы үг хэллэгийг монгол хэлний дүйцэхүйц хар ярианы хэллэгээр орчуулахыг зорьсон нь уг номын бас нэг онцлог юм. Ингэснээр уншигчид англи хэлийг зүгээр нэг цээжлэх бус, жинхэнэ утгаар нь ойлгож, мэдэрч сурах боломжтой.
