Ярих урлагийн нууцаас...
Хэдийгээр би бүгдийг нь төгс эзэмшээгүй ч гэлээ энэ урлагийн мөн чанарыг тандахад жаахан ойр байснаа нуугаад яах вэ?
Гэхдээ та нэг зүйлийг ойлгоорой.
Би өөрийнхөө туршлагыг бичих гээгүй шүү....
Энэ сэдвээр би бусдад номлоод байхын чинээ хүн ч биш.Харин би бээр Дэлхийн алдарт илтгэгч Дейль Карнегийн цувралууд, Дэлхийн хамгийн шилдэг ярих техникийг өгүүлсэн Японы Акимото Жункогийн "Эгэл ярианаас илтгэх урлаг хүртэлх ярих урлагийн алтан 50 дүрэм",түүнчлэн бусад олон олон эрдэмтэн судлаачид, энэ талын одоо дэлхийд гайхагдсан хүмүүсийн ном, зөвлөмжийг уншиж,өөрийнхөө сонирхол дээрээс энэ бүхнийг эргэцүүлэн ямар нэгэн тодорхой үнэн хийгээд гарцыг олох гэж хайж явна.Тэгээд энэ бүхнээ тантай хуваалцаж "Ярих урлагийн нууц" гэсэн номоо хүргэхээр шийдлээ. Энэ бол зүгээр л миний чинь сэтгэл,хамгийн дотно хүндээ мэдсэн,бодсоноо хуваалцан саналаа солилцъё л гэсэн хэрэг.
