Галдан бошгот

Галдан бошгот
Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Банчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тэр Төвөдөд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.[1] Энэ үед Монголд бурханы шашин ид дэлгэрч байсан бөгөөд үүнээс өмнөх үед монголчууд Тэнгэрээ шүтэж амьдардаг байлаа. Төвөд боловсрол олсон Галдан Далай ламын бүхнээс үнэнч шавь нарын нэг болжээ. Хожим тэрбээр Далай ламын төлөө бүх амьдралаа зориулсан байна.