Талын харгуй 24 хүүрнэл дуу

Main cover


АНГИЛАЛ
Урлаг: ерөнхий
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
236
Нүүр
ISBN-13
9789919200176
ХЭМЖЭЭС
290 x 205 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Талын харгуй 24 хүүрнэл дуу (Романс) Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров миний бие 1990-1991 онд зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэвийн шүлэг, найраглалаас түүвэрлэн авч “Талын харгуй” хэмээх 24 хүүрнэл дууны цоморлиг бүтээсэн юм. Энэхүү бүтээлийн зорилго нь Монгол Улсад 1963 онд дуурийн театр байгуулагдаж, Италийн дуулаачийн дэг сургууль дээр үндэслэгдсэн өрнө дэхний сонгодог бүтээлийг Монголын дуулаачид дуулж эхэлсэн, өөрийн улсдаа мэргэшсэн дуучин бэлтгэх сургууль байгуулж амжилт олж байгааг харгалзан үндэсний урын сангаар баяжуулахад оршиж байсан юм. Хүүрнэл дууны цоморлигийг “Талын харгуй” гэж нэрлэсэн нь монгол хүний амьдралын туулсан зам гэсэн утга агуулж байгаа юм. Тийм болохоор уул ус, эцэг эхийн элбэрэл, хайр сэтгэл, баяр хөөр, хагацал гуниг, итгэл бишрэл, хүсэл мөрөөдөл гэх мэт хүний амьдралын олон талт өнгө аясыг өгүүлсэн шүлэгнүүдийг дээрх агуулгаар нэгтгэн зангидсан. Дуулаачийн сонгодог нэг сургуульд дуучны хоолойг эрэгтэй эмэгтэй, хоолойн чалх, багтаамжаар: сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэж ангилдагийг харгалзан, басс хоолойтонд 4 бусад хоолойтнуудад тус бүр 5 хүүрнэл дуу зориулж цоморлигийг бүрдэл болгосон байгаа. Энэ нь нэг агуулгад зангидагдсан тухайн цуврал бүтээлийг нэг концертын хөтөлбөр болгон дуулахад таатай болохыг харгалзан үзсэн хэрэг. “Талын харгуй” цоморлигийг 24 хүүрнэл дуугаар багцалсан нь их (мажор) бага (минор) хөг-эгшиглэгээний (тональность) бүрэн хөгийг хамруулж байгаа болно. И. Бах, Д. Шостакович гэх мэт дэлхийн томоохон хөгжмийн зохиолчид төгөлдөр хуурт зориулсан 24 прелюди, фуга гэж бүрэн хөг-эгшиглэгээний бүтээл хийж байсан туршлагыг дуулаачийн бүтээлд хэрэглэсэн анхны оролдлого энэ байж болох юм. “Талын харгуй” хэмээх хүүрнэл дууны энэхүү цоморлигийг морин хуурч Жигжиддорж хуурдан бичлэг хийлгэж толилуулж байгаа нь нэн сонирхол татахуйц болсонд талархаж байна.

Үзүүлэлт

ISBN-139789919200176
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо236 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин580 гр
Хэмжээс290 x 205 x 13 мм

Зохиолчийн талаар

Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров 1949 оны 3 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн 'Хондлой' гэдэг газар төрсөн. 1957-1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль, 1961-1967 онд Хужирт сумын дунд сургууль, 1967-1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль, 1971-1973 Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн онолын багш, 1973-1974 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл, 1979 онд Украйн улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ХБНГУ-ын 'Салтарино' циркэд хөгжмийн зохиолчоор ажилласан. 2000 оноос МУ-ын филармонид хөгжмийн зохиолч. Урлаг судлалын ухааны доктор, профессор 'Монголын хөгжмийн арван хоёр хөрөг' (Сонатын аллегро) 1996 он, 'Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь' 1996 он, 'Сэрэх ухаанаа дууд...' 1998 он, 'Их дуучны яриа' (Ж.Бадраагийн нэрээр) 2005 он, 'Уртын дууны уламжлалт зарим нэр томьёоны гаргалгаа' 2005, 'Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд' 2006 он, 'Хөгжим, цаг үе' 2006 он, 'Монгол хөгжмийн эгшиг-сэтгэлгээний онолын утга тайлал' 2009 он зэрэг бүтээл туурвилаа хэвлүүлсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй