Мунхагаас гэтэлж уураа номхотгосон минь

Main cover


АНГИЛАЛ
Буддын шашин
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
204
Нүүр
ISBN-13
9789919200718
ХЭМЖЭЭС
203 x 142 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Бурхан багшийн сургаалыг шинжлэх ухааны үндэстэй болохыг баталсан тул энийг олон түмэнд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор бичигдсэн ном юм. Бурхан багшийн сургаалиар сэтгэлээ ариусгах мэдлэг ,бясалгал заасан бөгөөд сэтгэлээ ариусгаснаар аз жаргалтай амьдарч болохыг харуулсан ном.

Үзүүлэлт

ISBN-139789919200718
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо204 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин250 гр
Хэмжээс203 x 142 x 13 мм

Зохиолчийн талаар

1948 онд Увс аймгийн Тариалан сумын нутаг Хан хөхийн төгсгөл шилийн 'Хар толгой' гэдэг газар Ноошойн Балжины 4-р хүү болон мэндэлсэн. Д.Жаргал нь 1961 онд Увс аймгийн Тариалан сумын бага сургуулийг, 1964 онд Чандмань сумын дунд сургуулийг, 1967 онд Улаангом хотын төвийн 10-н жилийн ахлах сургуулийг, 1972 онд Улаанбаатар хотын Монгол улсын их сургуулийн тооны ангийг тус тус төгссөн. 1972 оноос Монголын шинжлэх ухааны академийн Физик-математикийн хүрээлэнд орсноос хойш 1993 он хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа бүхэл тоон ба хэсэгчилсэн бүхэл тоон програмчлалын бодлогын тооцон бодох аргаар ажиллаж 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд хэвлүүлсэн ба гурван ажлыг үйлдвэрлэл практикт шилжүүлсний нэг нь ЗХУ-ын ШУА-ийн тооцоолон бодох төвд нэвтэрсэн юм. Эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлын үр дүнгээр 1988 онд ЗХУ-н ШУА-ийн эдийн засаг-математикийн төв хүрээлэнд Физик-математикийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Орос, Польш, Англи хэлтэй. 1993 оноос эхнэр Д.Тунгалагийн хамт эмнэлэг үйлчилгээний 'ОНЧ' ББХ компани байгуулж бизнес эрхлэх болсон ба 1995 оноос Польш улсад 'ONCH-POL' компанийг бүртгүүлж 1999 он хүртэл, 2000 оноос АНУ-ын Чикаго хотноо 'ONCH-USA' компанийг бүртгүүлэн түүний ерөнхий захирлаар одоо хүртэл ажиллах хугацаандаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын эрүүл мэндэд тусалж ирснээс гадна Польш, Орос, Украйн, Америк улсын иргэдэд тусалж, түүгээрээ дамжуулан монгол эм, эмчилгээ, оношилгоог сурталчилж иржээ. Сүүлийн үед математик аргыг хэрэглэн Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлах чиглэлээр бие даасан судалгааны ажил хийж, 6 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад дотоодын сэтгүүлд нийтлүүлсэн ба 2009 онд 'Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл' ном, 2010 онд Гэгээрэлд хүрэхэд чигийг заан гялалзагч од' номыг бичиж хэвлүүлжээ. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 'Хөдөлмөрийн хүндэт медаль', шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойгоор 'Шинжлэх ухааны тэргүүний ажилтан' цол, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 'Ардчиллын ахмад зүтгэлтэн' тэмдгээр шагнагдсан болно. Энэ хугацаанд хийсэн ажлыг төр, засаг үнэлж 2013 онд төрийн дээд шагнал 'Алтан гадас' одонгоор шагнажээ. Одоо Д.Жаргал нь АНУ-ын Чикаго хотод гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй