Цус харвасны дараах нөхөн сэргээх эмчилгээний гарын авлага

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2022
Хоёрдугаар сар 21
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
128
Нүүр
ISBN-13
9789919201753
ХЭМЖЭЭС
260 x 180 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголд бүрэн бус мэдээгээр жил тутам 5-6 мянган хүн цус харваж, нийт харвасан хүмүүсийн 80 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болдог ажээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт өдөрт ойролцоогоор 15-20 хүн тархины цус харвалтаас үүдэлтэй мэс засал хийлгэдэг байна.

Манай оронд эмч, эмнэлгийн ажилтан нар цус харвасан өвчтөнийг эмнэлгээс гарсан бол хаячихдаг юм. Өрхийн эмч хааяа орж магадгүй, тэгээд л гүйцээ. Тогтолцоо нь тийм юм. Дэлхийн бусад улсуудад цус харвасан хүнд зориулсан ном, сайт хангалттай олон бий. Монголд болохоор ном, сайт огт байдаггүй учраас өвчтөн, түүний ойр дотнын хүмүүс хүн амьтнаас нөхөн сэргээх арга, мэдлэгийг бага багаар цуглуулж эхэлдэг байна. Энэ ном нь цус харвасан өвчтөнд зориулсан анхны ном юм аа.

Өвчтөн нь өвчтөндөө хандаж бичсэн “Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний ГАРЫН АВЛАГА” хэмээх номыг зохиосон Д.Баярцэнгэл нь 2012 онд цус харваж группт орсон, дараа нь давтан харвасан хүн учраас зовж үзсэн хүний туулсан амьдралын туршлагаараа бий болгосон бүтээл билээ.

Энэ ном нь хайртай хүн нь дөнгөж сая цус харвачихаад, самгардаад, сэтгэлээр унаад, юуг, яаж хийхийг мэдэхгүй байгаа ах дүүс, хамаатан садан, найз нөхөдөд туслах зорилготой ном юм. Энэ ном нь харвалтын дараа өөрөө босохыг хичээж байгаа, дахиж бүх зүйлийг бие даан өөрийн гараар хийж сурахыг чармайж байгаа, бусдын тусламжгүй алхахыг хүсч байгаа өвчтөн болон хайртай хүнээ хөл дээр нь босгох гэсэн ар гэрийнхэнд зориулагдсан юм.

Ном нь Цус харвалтын тухай бид юу мэдэх вэ? Цус харвасан хүнийг асрах; Өвчтөн, түүний ар гэрийхэнд хандах нь; Эмчилгээ; Хэл яриа, ой тогтоолтыг сэргээх; Хөлд орох; Гарын ажиллагааг сэргээх; Нөхөн сэргээх эмчилгээний дасгал гэсэн найман бүлэгтэй. Бүлэг тус бүрд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн мэдээллийг цэгцтэй, товч, тоймлон өгүүлэхийг зорьлоо.

Цус харвасан өвчтөнд нөлөөлөх хүчин зүйл бол ХУГАЦАА! Нөхөн сэргээх дасгалыг хугацаанд нь хийгээгүй бол 3 дахин их хугацаанд сэргэнэ гэсэн үг. Ийм учраас цус харвасан өвчтөн хугацаа бүү алдаасай, хугацаанд нь хийх юмаа хийгээсэй гэж энэ номоо бичсэн юм.


Үзүүлэлт

ISBN-139789919201753
Худалдаанд гарсан огноо2022-02-21
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо128 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин250 гр
Хэмжээс260 x 180 x 8 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй