Богд хаан

Main cover


АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
288
Нүүр
ISBN-13
9789919201845
ХЭМЖЭЭС
250 x 176 x 26 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Түүхэн сэдэв өнөөгийн хүүрнэл зохиолын гол чухал сэдэв болж, түүхт хүмүүсийн дүрийг үнэн мөрөөр нь үзүүлж харуулахыг хичээх болж, улмаар Монголын уран зохиолд тод томруун байраа эзлэх болжээ. Түүх үнэн мөнийн шалгуур болтлоо хэдэн арван жилийг, магадгүй түүнээс олон жилийг туулдагийн жишээ бол өнгөрсөн нийгмийн үед хамаг л муу бүхнийг нэрэн дээр нь шавж, үндэстний дайсан мэтээр хараан зүхэж, бичиж, ярьж ирсэн VIII Богд Жибзундамбыг эдүгээ 1911 оны Үндэстний хувьсгалын оюун санааны удирдагч гэж зүй ёсоор өргөж гаргаж ирсэн нь түүхэн ойлголтыг үндсээр нь эргүүлсэн явдал болсон юм. Оройн дээд шүтээн болсон Монголын сүүлчийн эзэн хааны тухай уран сайхны кино бүтээж, түүх уран сайхны роман бүтээгдэж, эрдэм шинжилгээний олон хурлууд зохиогдож, хамгийн сүрлэг, гэгээн гэрэлт хөшөөг ч босгов. Харин хүүхдийн зохиолч Осорын Бяруузана 'Богд хаан' хэмээх энэхүү туульс-найраглалаараа үндэсний яруу найрагт анхдагч гэрэлт хөшөөг номын цагаан хуудсанд босгожээ гэхэд болно. Зохиолч түүхэн үнэнийг монгол үндэсний сэтгэлгээт эх хэлний баялаг, бодит дүрслэл, шүлэглэх авьяас билэгтээ тулгуурлан бүтээжээ. Онгодын эрч хүчийг ямар нэгэн тэнгэрлэг ид шидээс авсан мэт торох юмгүйгээр эцэж цуцалгүй шүлэглэсэн О.Бяруузана өөрийн бүтээлээ кирилл монгол бичиг, хуучин монгол бичгээр хичээнгүйлэн, улмаар энэ номоо өнөөгийн болон ирээдүйн өсвөр үеийнхэнд зориулснаараа үнэ цэнэтэй санагдлаа.

Үзүүлэлт

ISBN-139789919201845
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо288 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин540 гр
Хэмжээс250 x 176 x 26 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй