Эгэлгүй монгол жаалууд

Main cover


АНГИЛАЛ
Хобби, Амьдралын хэв маяг
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
167
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-20-320-7
ХЭМЖЭЭС
245 x 172 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

**Эгэлгүй монгол жаалууд аяллын баг дөрвөн гишүүнтэй. Тэднийг Жак, Базараа, Шагж, Түшиг гэх бөгөөд нэг л өдөр үсээ хусуулсан дөрвөн халзан нөхөр эх орныхоо Дорно зүгийг зорьсон юм. Тэд Экологийн цагдаагийн албаны байгаль хамгаалах элч баг бөгөөд “Ирлээ, явлаа, цэвэр”, “Хогоор бүү хорло!” аяныг эхлүүлэгчид юм. Дорно зүгт хүлгийн жолоо залсан тэд 16 хоногийн хугацаанд 6000км аялж эх орноороо эко аялах уриалгаа амжилтай хүргэсэн. Аяллын багийн гишүүд үгээр урлах, гэрэл сүүдрээр наадах гээд есөн шид нь бүрдсэн нөхдүүд. Эгэлгүй жаалууд зүгээр нэг аялаад ирэхийг хүссэнгүй. Бага хугацаанд их замыг туулсан учир энэ түүхээ ном болгохоор зориг шулууджээ. Шагж Гэлэнгийн инээдтэй хэрнээ егөөтэй, Жакын марзан хэрнээ агуулгатай, Базараагийн энгийн хэрнээ хатгасан, түншсэн аяллын тэмдэглэлүүд Түшигийн мэдрэмжтэй зургуудаас ном бүтсэн аж.**

Үзүүлэлт

ISBN-13
978-9919-20-320-7
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо167 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин600 гр
Хэмжээс245 x 172 x 15 мм

Зохиолчийн талаар

Ганжавхлан гэдэг асар сонирхолтой ертөнц. Тэр багаасаа л есөн шидийн ажил хийж, өөрийгөө төрөл бүрээр туршжээ. 10 жилийн ширээнээс Солонгост оюутан болж, 2 жил сурч ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж явжээ. Ингээд сурах аяллаа 2007-2012 онд Хятад, АНУ-д үргэлжлүүлж, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар хүртэл ажиллаж байж. Өөрийнх нь үгийг зээлдвэл, энэ хооронд JackTour нэртэй “ойлгомжгүй” зүйлийг эхлүүлэн Хятад, Америкийн олон хотоор аялж, адал явдал өрнүүлэн, 2012 онд “Зөвхөн Монголдоо” гэж хашхирсаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Монгол ирээд төрийн албанд орж, өөрийн кофе шопыг дошин дээрээ буюу Саппород нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрчээ. Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, "Лантуун Дохио" ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм. 2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй