Хувьсгалын ирт илд
1937 оныг цоо шинээр харах боломж “Улс төрийн их хэлмэгдүүлэлт” энэ бол Социалист нийгмээс үлдэж хоцорсон хуучин ойлголт. Үнэндээ бид 1937 онд гаднын хядлагад өртсөн ард түмэн билээ. Харин энэхүү хядлага эхлэхтэй зэрэгцэн хэлмэгдүүлэлт гарчээ. Хядлагад өртөн баривчлагдан буудуулсан хүний ар гэрийнхнийг эсэргүүний гэр бүл хэмээн ажил, сургуулиас хөөж, зарим тохиолдолд буудан алж, эд хөрөнгийг нь хурааж нийгмээс гадуурхаж буй явдал их хядлагыг дагаж гарсан хэлмэгдүүлэлт бөгөөд тус хядлагын цар хүрээг тодорхойлсон түүний сүүдэр юм. Романы дэд нэр “Сүүдэр” хэмээсний учир энэ болой. Романд цуст их хядлагыг хэрхэн зохион байгуулж буй болон түүнтэй зэрэгцэн эхэлсэн хэлмэгдүүлэлт яаж явагдсаныг олон үйл явдлыг сүлжилдүүлэн, тэдгээрт оролцсон хүмүүсийн дүрээр дэлгэрэнгүй тов тодорхой үзүүлжээ.