Мэргэжил сонголтын хөтөч: Тодорхойлолт, ойлголт, дасгал, жишээ, зөвлөмж
Миний бие сүүлийн арван жил Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлж, олон мянган хүүхдэд зөвлөгөө, сургалт зохион байгуулсан. Энэхүү туршлагаас харахад мэргэжил сонголтын хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусган, системтэй мэдлэг олгодоггүй, эцэг, эхчүүд бид багш сургуультай хамтран хүүхдээ зөв чиглүүлж чадахгүй байна. Мөн энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ бий болоод удаагүй, хүүхдүүд мэргэжлийн зөвлөхөд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй гэдгээ ойлгоогүйгээс гадна мэдэхгүй байгаад учир байгаад байна. Энэ бүхний үр дүнд хүүхдүүд буруу сонголт хийсээр байгаа нь төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байх, ажилдаа дур сонирхолгүй байх, ажлаа байнга солих, ажилгүй болох шалтгаан болж, улмаар үнэт цаг хугацаа, боломжоо алдсаар хувь хүнд төдийгүй гэр бүл, нийгэм, улс орны хөгжилд асар их хохирол учруулсаар байна. Иймд мэргэжлээ сонгохдоо чи юуг хамгийн сайн хийж чадаж байна, юуг хийхэд чамд аз жаргалтай байдаг, юу сонирхлыг чинь татаад байна тэр л зүйлээ олж, таньж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийх нь амжилттай, аз жаргалтай амьдралын эхлэл болно. Тэгвэл энэхүү гарын авлага нь хүүхдүүд та бүхэнд мэргэжил сонголтоо системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд туслах хөтөч байх болно гэдэгт итгэлтэй байна.