Хэрхэн амьдрах вэ?
Энэ номд 'эсээ' гэх бичлэгийн хэлбэрийг үндэслэсэн, хүн төрөлхтний сод сэтгэгч, хамгийн сонирхолтой харилцан ярилцагч Мишель де Монтэнийн намтрыг 'Хэрхэн амьдрах вэ?' гэсэн асуултад өгөх 20 хариулт байдлаар дэлгэрэнгүй хүүрнэжээ. Намтар, утга зохиолын эсээ, хувь хүний хөгжил гэх төрөл жанруудыг нэгтгэсэн энэ чансаатай бүтээлийг П.Номинбилэг орчуулж, Монтенийг монголчуудад анхлан танилцуулсан зохиолч Г.Аюурзана редакторласан юм.
Sunday Times
'Утга төгс, аялгуу сайхан бичигджээ… Энэ ном бас нэгэн үеийнхнийг Монтэньд дурлуулах нь.'
The Independent
'Ухааралд хөтлөх хүнлэг бүтээл. Судалж байгаа хүнийхээ амьдралд ингэж шимтэж, амттай хүүрнэдэг намтарч ховорхон шүү.'