Монголын нууц товчоо-ны газар усны нэрийн толь
Монголын эзэнт гүрэн хүчирхэгжин мандсан үедээ 40 гаруй сая хавтгай дөрвөлжин км нутгийг хамарч байсан гэх мэдээ бий. Ийнхүү санаанд багтаж сэтгэлд оромгүй уул ус, газар орны тухай гэвэл нэг хүнд байтугай нижгээд хүнд ч ахадмаар ажил аж. Учир иймд бивээр МНТ-нд гардаг зөвхөн монголдоо буй газар усны байршдыг гадаад дотоодын олон олон эрдэмтэй мэргэдийн бүтээл, орчуулга зэргээс адис авч, хишиг хүртэн номынхоо ноён нурууг босголоо.