Хүүхдийн өвчний яаралтай тусламж
Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлд эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэлэг арга, практик байнга нэвтэрч шинэчлэгдэж байдаг. Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ шинэ судалгаа туршлагаар баяжиж, хүрээ нь өргөжиж, түүнийг дагаж эм болон эмийн эмчилгээний сонголт нэмэгдсээр байна. Хүүхдийн эмгэг өвчний үед үзүүлэх яаралтай тусламжийн энэхүү лавлах номонд хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргачлал, хэрэглэх эмийн тун хэмжээ, хэлбэр, хэрэглэх арга, эмийн үйлчилгээний хугацаа, эсрэг заалт зэргийг тусгасан. Энэхүү гарын авлагыг ашиглахдаа та өөрийн практик туршлагаа хослуулна уу.