Математик анализ 1

Математик анализ 1
Сурах бичгийн бүлэг бүр инженер технологийн мэргэжлийн ангийн оюутнуудад зайлшгүй шаардлагатай математик анализын онолыг агуулсан бөгөөд тухайн сэдвийн жишээ бодлогын бодолтонд зураг болон богино хэмжээний онолын тайлбарыг, бүлэг бүрийн төгсгөлд хүрэлцээтэй тооны дасгал бодлогуудыг хавсаргасан. Энэхүү сурах бичгийн эхийг Thomas, Deborah, James Stewart зохиогчидтой Calculus номнуудад тулгуурлан бэлтгэсэн бөгөөд дээд математикийн цогц мэдлэг, дадлыг эзэмшихийг хүсч байгаа хүн бүрт тус нэмэр болно гэж найдаж байна. Сурах бичиг зургаан үндсэн бүлэг, хавсралтанд гурван нэмэлт бүлэгтэй. I бүлэг олонлог, II бүлэг нэг хувьсагчийн функц, түүн дээрх үйлдлүүд, III бүлэг функцийн хязгаар, тасралтгүй чанар, IV бүлэг функцийн уламжлал, V бүлэг функцийн уламжлалын хэрэглээ, VI бүлэг функцийн интегралчлал гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн ба хавсралтын эхний бүлэгт комплекс тоо, дараагийн бүлэгт хялбар функцүүд, сүүлийн бүлэгт уламжлал болон интегралын жагсаалтыг хавсаргасан.