Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: Философи асуудлууд
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО -ийн Монголын Үндэсний Комиссоос хамран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлдэг уламжлалтай. Энэ жил 'Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл: философи асуудлууд' илтгэлийн эмхэтгэлийг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгээр хэвлэн нийтийн хүртээл болгож байна.