АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
535
Нүүр
ISBN-13
9789919208479
ХЭМЖЭЭС
250 x 180 x 30 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

"Сүбээдэй баатар" хөлгөн туульс нь их эзэн Чингис хаан мэндэлсэн /1162/ болоод түүнд 14 насандаа хүчээ өгөхөөр үеэл ах Зэлмийг дагаж ирсэн Урианхайн Сүбээдэй баатар нь Монголын тархай бутархай овог аймгуудыг нэгтгэлцэн, нэгдсэн их Монгол улсыг байгуулалцан,  Хятадын Шар тэнгисээс Адриатын тэнгис хүртэл, балар Сибирийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл орон зайны дайдыг эзэлж, дэлхийн бүслүүрийг хэдэнтээ тойрох зам туулж, хэдэн арван сая хүмүн бүхий их бага 32 улс орныг байлдан дагуулж, 65 удаагийн их тулалдаанд ялан дийлж, Мөнх тэнгэрийн хүчин дор Эзэнт гүрнээ асарлуулан илд нумны суу дор эзэрхэг орчлонг амирлуулсан түүхэн гавьяа зүтгэл үгүүлэгдэнэ.
Сүбээдэй баатар туульсын туурвил нь эхний 1-р дэвтрээс дараагийн үргэлжлэлийн хамт ИХ ТУУЛЬС (epopee) гэсэн төрөл зүйлд хамаарна.
Хэлбэр, онцлог.
ИХ ТУУЛЬС нь шүлгэн хэлбэрээр оршдог бөгөөд түүхийн үнэнээс бараг гаждаггүй онцлогтой. Уг хөлгөн туульс нь энэ 2 шаардлагыг бүрэн хангасан.
Бүтэц.
Сүбээдэй баатар хөлгөн туульсын эхний 1-р дэвтэр нь 7000 гаруй мөрөөс бүтсэн, 535 нүүр хуудас /өнгөт/бүхий, хэл шинжлэл, утга зохиол судлал, түүхлээчдийн үнэлэлт дүгнэлт, түүхэн уран зургууд, хайчилбар зургууд багтсан, кирилл, монгол бичгээр хавсарган хэвлэгдсэн бүтээл
Ач холбогдол.
1." Сүбээдэй баатар " хэмээх хөлгөн туульсын чухал ач холбогдол нь ийнхүү Монголын түүхийн арвин баян түүхээс сэдэвлэсэн үй олон сонин гайхам уран бүтээл туурвих дүүрэн бололцоо байгааг залуу хойч үеийнхэнд мэдүүлж, Монголчуудын нэгдмэл үнэт зүйлийн яндашгүй өвийн нэг болох түүх соёлтой нь танилцуулан, даяаршлын дараах эрин үеийн "Үндэстэн-улс" бүтээх үйл хэрэгт нэгэн мөрийн хувь нэмрээ оруулж байгаад оршино. / МУ-ын ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам/
2. Яруу найргийн эрчимт цэцээр дундад зууны үеийн Монгол цэргийн ялгуусан их баатарлалт замнал болоод, тулааны арга ухаан, дайтах ур чадвар, аугаа гавьяат үнэн бодит түүхийг баатарлаг туульс болгон хайлж, мөнхжүүлэн товойлгож чадсан нь эх орны эр цэргийн хувьд ч тэр, Зэвсэгт хүчин, улсыг батлан хамгаалах үйлсэд ч тэр, оюун санааны онцгой үүрэг гүйцэтгэсэн туурвил яалтгүй мөн гэдгийг дурдах нь зүйтэй. /Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар /


Үзүүлэлт

ISBN-139789919208479
Худалдаанд гарсан огноо2024-03-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо535 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин1280 гр
Хэмжээс250 x 180 x 30 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй