Дунд үеийн монголчуудын нэр, хоч, цол
Дундад эртний үеийн монголчуудын нэр хоч олон төрөл бөгөөд төр улс байгуулагдахын өмнөх овог аймгийн зохион байгуулалтад байх үед бараг бүхэл бүтэн тогтолцоо болсон байв. 1130-1189 оны түрүү Монгол улсын үед цол хэргэмийн эзлэх байр суурь бага, харин хоч нэр зонхилж байжээ. 1206 онд Их Монгол улс төгөлдөржсөн төрийн эхлэл болох агаад тэр үеэс цол олширч, эрх үүрэг нь тодорхой болж иржээ. Нэр, хоч, цолыг 1. Эртний овог аймгуудын, 2. Түрүү төр улсын үеийн, 3. Төгөлдөржсөн төр улсын үеийн гэсэн 2 бүлэгт хуваан бичив.