Кино зохиолчдын Библи
Өнөөдөр монголчууд дэлхийн хэмжээний кино урлагт өрсөлдөх цаг ирж байна. Бас ч гэж бид кино хийж чаддаг гэдгийг Оскарт нэр дэвшсэн 'Ингэн нулимс' харуулж чадлаа. Гэхдээ жинхэнэ кино зохиолыг хэрхэн бичдэг, бичсэн зохиолоо дэлхийн зах зээлд яаж зардаг талаар мэдэх хүн тийм ч олон биш. Харин энэ тухай 'Кино зохиолчдын Библи'-д маш системтэй нягт нямбай өгүүлэх болно. Номын эхний бүлэгт зохиолын төлөвлөгөө гэж юуг хэлэх, хоёрдугаар бүлэгт зохиолоо хэрхэн бичих арга замуудыг заасан бол номын дараачийн бүлгүүдэд зохиолын хэлбэр, хэв маяг ямар байх, зохиолоо хэрхэн зарах тухай бичжээ. Хэрвээ танд кино зохиол бичих юмсан гэсэн бодол хэзээ нэгэн цагт төрж байсан бол та энэ номыг худалдаж аваарай. Энэ ном бол том хүсэлтэй, том зорилготой, өөртөө итгэлтэй хүнд зориулагдсан ном.