Ерөнхий хими

Ерөнхий хими
Ерөнхий хими бол химийн шинжлэх ухааны үндэс болсон атом молекулын сургаал, химийн үндсэн хуулиуд, химийн бодисын шинж чанар, хувирал өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарладаг онолууд, тэдгээрийг томьёолон бичих, хэрэглэх явцад бүрэлдэн тогтдог химийн хэлийг багтаасан химийн шинжлэх ухааны агуулгын тогтолцоо юм. Энэхүү сурах бичиг ерөнхий химийн үндсэн агуулгыг Ерөнхий химийн эхлэл, Химийн бодисын бүтэц, шинж чанар, Химийн бодисын харилцан үйлчлэл, химийн урвалын мөн чанар гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан 15 бүлэгт багтаан бичсэн болно.