Монголын нууц товчоо түгээмэл эх: HISTOIRE SECRETE DES MONGOLS VERSION POPULAIRE

Main cover


АНГИЛАЛ
Монголын нууц товчоо
ХУДАЛДААНД
2019
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
FRE
Франц
НҮҮРНИЙ ТОО
194
Нүүр
ISBN-13
9789919212087
ХЭМЖЭЭС
280 x 215 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

XIX зууны үед Оросын үнэн алдартны шашны төлөөлөгч П. Нафоров Манжийн хааны ордны номын сангаас нэгэн судрыг хуулбарлан авч өрнө дохины судлаачдад хүргэсэн нь монгол хэлээр, Хятад галигаар бичсэн 'Монголын нууц товчоон' байлаа. Тэр цагаас хойш 'Монголын нууц товчоон' судлал гараагаа эхэлж олон улсын нэрт эрдэмтэд оюун ухааны цараа харуулж гайхамшигт бүтээлүүдээ туурвисаар өдгөө 'Монголын нууц товчоон' судлал нь дэлхийн монгол судлалд тэргүүлэх чиглэлийн нэгэн болтол хөгжжээ. 'Монголын Нууц Товчоон' нь эдүгээ дэлхийн 28 улсад англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, морати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, франц, халимаг, Хятан, чех, эсперонто, япон зэрэг 22 хэлээр орчуулагдаж, даян дэлхийн хүн ордын оюуны хүртээл болжээ. 'Монголын Нууц Товчоон' хэмээх агуу их бүтээл нь дэлхий дахинд давхардсан тоогоор 180 гаруй удаа хэвлэгдэн гарсан байна. 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгч 'Монголын Нууц Товчоон'-ыг айл бүр хоймортоо дээдлэх зарлиг гаргасан билээ. Хоймортоо залах гэдэг нь оюун ухаан амьдралдаа мөрдлөг болгохыг сануулсан хэрэг болов уу. Залуу уран бүтээлч Р.Батцэнгэлийн 'Монголын Нууц Товчоон Түгээмэл эх' хэмээх бүтээл Залуу үеийг эх оронч, түүх, уламжлалт соёлоо дээдлэх үзлээр хүмүүжүүлэхэд энэхүү бүтээл багагүй үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь дамжиггүй. 'Монголын Нууц Товчоон' нь анх уншсан хүнд ардын аман зохиол мэт боловч монголчуудын гүн ухаан, сэтгэлгээний хөгжил, бодит түүхийг баатарлаг түульсын аргаар бичиж үлдээсэн аугаа том бүтээлийн нэг юм. Эхлэн уншиж буй хүүхэд залуучуудад энэхүү алдарт бүтээлийг харж мэдрэх, сэтгэн бодож ухаарах боломжийг зэрэг олгож байгаа нь хүний сэтгэл зүрхэнд хүрч, хоногшин үлдэхэд дөхөмтэй болжээ. Р.Батцэнгэл түмэн олонд ойлгомжтойг бодолцон академич Ц.Дамдинсүрэн гуайн орчин цагийн монгол хэлнээ хялбаршуулан буулгасан 'Монголын Нууц Товчоон'-г унших эх болгосон ч зураг дүрслэл нь Монголын үе үеийн археологич, түүхч эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүнд илэрч олдсон түүхэн эх сурвалжийн мэдээ баримт, XIII зууны үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан гэр, орон сууц, дээл хувцас, гэзэг үс, ёс заншил, аж ахуй, цэргийн зэр зэвсэг бүхий л хэрэгсэлүүдийг түүхэн олдвор эд юмсаас сэдэвлэн аль болох бодит байдлаар харуулахыг оролдсонд бүтээлийн үнэ цэнэ оршино. Өвөг дээдсээ 'бүдүүлэг, зэрлэг' байсан мэтээр ойлгож байсан зарим хүмүүст эртний Монголчууд бусад үндэстэн ард түмнүүдийн нэгэн адил аж ахуй, соёлын өндөр түвшинд байж, хүмүүсийн хэрэглээний хувцас, эд юмс тансаг баялаг байсныг харуулах боломж олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Энэ нь цаашдаа түүхэн уран бүтээл туурвих, бүтээх хүмүүст санаа авах, үлгэр дууриал болох нь дамжиггүй. Дотоод, гадаадын кино, жүжиг зэрэг урлагийн зарим бүтээлүүдэд эртний ноос бүхий зүйл хэдэрсэн, навсархай хувцастай, махир сэлэмтэй, харгис хэрцгий, догшин бүдүүлэг хүмүүсийн дүрээр харуулахыг хичээдэг бол, энэхүү 'МНТ Түгээмэл эх'-д түүхэн хүмүүсийн нүүр царай, бие бялдар, хувцас болон эдлэл хэрэгслийг аль болох бодитоор, амьдралд илүү ойрхон зураглалыг оруулж өгсөн онцлогтой.

Үзүүлэлт

ISBN-139789919212087
Худалдаанд гарсан огноо2019-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо194 нүүр
Бүтээлийн хэлФранц
Жин775 гр
Хэмжээс280 x 215 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй