Монгол орны балт ургамлын нөөц: 4
Уг номонд монгол орны зөгийн аж ахуйн одоогийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлийг хэрхэн давж туулдаг болон балт, тоост ургамлын зүйлийн бүрдэл, тархалт, арви, гол балт ургамлын цэцэглэх хугацаа, амтат шүүс ялгаруулдаг онцлог, тэр нь бичил, орчинзүй болон макро орчноос хэрхэн хамаарч өөрчлөгддөг тухай, монгол орны балт ургамлын нөөцийг хэрхэн ашиглах, түүний хэтийн талаар тодорхойлж бичжээ. Ном нь 44 хар цагаан, 24 өнгөт зураг, 60 хүснэгт бүхий 330 хуудастай. Энэхүү ном нь монголын зөгийн аж ахуйг тэжээлийн баазаар хэрхэн хангах, зохистой ашиглах арга замыг нарийвчлан заасан, балт ургамлын буюу байгалиас ашиглах зөгийн балны нөөцийг аймаг, сум нутаг бүрээр гаргаснаараа онцлог бөгөөд цаашид монгол оронд зөгийн аж ахуйг хөгжүүлэх үндсэн стратеги хөтөлбөр болох ач холбогдолтой. Энэхүү ном нь эрдэм шинжилгээний ажилтан, залуу эрдэмтэн, оюутан, магистрантуудад болон зөгийн аж ахуй, хөдөө аж ахуйн ажилтнууд, агрономич, биологич, жимсчид, зөгийчид, ногоочдод гарын авлага болж чадах юм.