Их нартын байгалийн нөөц газрын ургамлын аймаг, ургамалжил: Flora and vegetation of the ikh nart nature reserve

Их нартын байгалийн нөөц газрын ургамлын аймаг, ургамалжил: Flora and vegetation of the ikh nart nature reserve
Их Нартын Байгалийн нөөц газар (БНГ)-ын нийт нутгийг хамран Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн хамт олны 2014-2017 онд явуулсан хээрийн судалгааны материалыг нэгтгэн боловсруулсны дүнд уншигч танд энэхүү номыг хүргэж байна. Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 14-181 гэрээт ажлын санхүүжилтээр 2014 онд хээрийн судалгаа явуулж, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттай суурь судалгааны төсөвт ажил (SST_011'2015)-ын хүрээнд материалаа боловсруулж, ном бичих ажлыг хийж гүйцэтгэсэн.Их Нартын БНГ-ын ургамлын аймагт бүртгэгдсэн нийт 232 зүйл гуурст дээд ургамлаас энэхүү номонд 216 зүйлийг нь овог, шинжлэх ухааны болон Монгол, англи нэр, амьдралын хэлбэр, экологийн бүлэг, ургах орчин, цэцэглэх, үрлэх хугацаа, хэрэглээ болон ургамлын фото зураг, Монгол орны хэмжээн дэх ерөнхий тархацыг ургамал-газарзүйн тойргоор, тус нөөц газрын хэмжээн дэх цэгэн тархацын зураг зэрэг мэдээллийн хамт оруулсан.