Оргил өөд
Хүн өөрийгөө хүндэлж, өөрийгөө үнэлж байх нь их хэрэгтэй. Тэрээр эрж хайсан, олжж нээсэн, бичсэн, олны хүртээл болгосноо ийнхүү хоёр дахь бие даасан ном болгон үлдээж байгаа билээ. Энэ номоос монгол хүний үнэгүйдсэн амь нас, хөлсний хямдхан үнэлэмж, хүнд даацын хэдэн мянган машинаар өдөр шөнөгүй тээрэмдэж, түйрэн болгож буй эх нутгийн шаналан, хэдэн үеэрээ нутаглаж байсан эх нутгаасаа хөөгдөж шахагдаж буй говийн малчдын нулимстай үнэнийг олж үзэх болно.