4 биш 4
МУИС-ийг 1990-1994 онуудад философич мэргэжлээр дүүргэж, улмаар тус сургуульдаа магистрант суралцаж байв. Тэрбээр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байлаа. С.Анудар амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун тайван амьдралыг мөрөөдөж, өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин төгөлдөржиж түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байв. Түүний энэ бүтээлд 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд С.Анудар өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун, чөлөөт амьдралыг мөрөөдөгсөд юм. Тус зохиол нь өвөрмөц уран сайхны хэлбэртэй авангард рок зохиолын төрөлд ойр болно.