Бүжгийн тухай захидлууд

Бүжгийн тухай захидлууд
Ж.Ж.Новеррын бүтээл Оросод нэртэй балет судлаач Ю.И.Слонимскийн санаачилгаар 1927 онд анх удаа орчуулагдсан юм. 'Бүжгийн тухай захидлууд'-г мөн франц хэлнээ орчуулсан бөгөөд XX зууны театр, уран зохиолын нэртэй судлаач А.А.Гвоздев хянан тохиолдуулсан байдаг. 'Бүжгийн тухай захидлууд' нь түүний бүтээлийг судлаачид болон балетын түүхчдэд агуу их балетмейстерийн үзэл бодлын хөгжлийн үе шатыг мөшгөн судлах боломжийг олгодог. Новерр энэ бүтээлдээ балетын урлагийг бүрэлдэхүүн болох бараг л бүх зүйлийг хамруулж чадсан юм. Энэ номонд 1807 онд хамгийн сүүлд нийтлэгдсэн бүтээлийнх нь нэгдүгээр ботийн арван долоон бүлэг орсон бөгөөд хянагчийн үзсэнээр Ж.Ж.Новеррын балетын онолын үндэс энд агуулагдаж байгаа юм байна.