Эх орны төлөө

Эх орны төлөө
Халхын голын байлдааны өдрүүдэд фронтод 'Эх орны төлөө' сонин хэвлэгдэн гарч байсан нь манай цэрэг, дайчдыг байлдаанд зоригжуулах, тэдэнд сэтгэлийн дэм, урмыг өгөхөд багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг сонины ажлыг 'Улаан од' сонины эрхлэгчийн орлогч, батальоны комиссар С.Равдан хариуцаж байв. Тэрээр уг сонины дугааруудыг өөртөө хадгалан үлдээсэн бөгөөд Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор цөөн хэдэн мэдээг кирилл үсгээр буулган 'Халхын голын байлдааны өдрүүдэд' хэмээх бяцхан товхимол хэвлүүлж байсан. Энэ удаад 'Эх орны төлөө' сонины 76 дугаарыг түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан кирилл үсгээр буулган Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан уншигч, судлаачдын хүртээл болгож байна.