Артерийн судасны мэс засал
АУ-ны доктор Д.Цэгээнжав эмчийн 'Артерийн судасны мэс засал' хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа. Д.Цэгээнжав доктор манай АУХ-ийн зүрх судасны мэс заслын секторын эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, мөн зүрх судасны мэс заслын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай эмч билээ. Түүний олон жилийн судалгаа, дадлагын үндсэн дээр туурвисан энэхүү бүтээл нь зүрх судасны мэс заслын эмч нараас гадна бусад эмч, оюутнуудад зориулагдсан байна.