Бүгд найрамдах Солонгос улсын улс төрийн тогтолцоо

Бүгд найрамдах Солонгос улсын улс төрийн тогтолцоо
Монголчуудын нэрлэж заншсан эртний Гуулин улс, хүйтэн дайны шуурганд дайрагдан Хойд Өмнөдөөр хуваагдаад зогсохгүй үзэл суртал, хагацал тэмцлийн дунд хагас зуун жилийн нүүр үзэхдээ хөгжил дэвшил, нийгмийн хэв шинжийн үлэмж их ялгаа буй болсныг бид мэднэ. 60 гаруйхан жилийн хугацаанд Японы дарлал, дайн дажны хөлд нухчигдан ядарсан буурай орноос эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн эхний 11 дэх байранд жагсах болсон Өмнөд Солонгосын бахдам амжилтанд дэлхий нийтээрээ баяр хүргэж байгаа ч тэдний энэ амжилтын нууц юу болохыг мэдэхсэн гэсэн сониуч занд хөтлөгдөх хүн ч олон буйзаа. Уг ном нь 2008 онд хэвлэгдсэн анхны хэвлэлийг хамгийн сүүлийн үеийн холбогдох ном, материал, мэдээ сэлтийг ашиглан БНСУ-ын орчин цагийн улс төрийн түүх, Солонгосын төрийн бүтэц, зохион байгуулалт, улс төрийн соёл ухамсар, төрийн байгууллагуудын талаарх мэдээллээр баяжуулан дахин хэвлэсэн бүтээл болно.