Монгол хэлцийн тайлбар толь

Main cover


АНГИЛАЛ
Толь бичиг, ярианы дэвтэр
ХУДАЛДААНД
2019
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
208
Нүүр
ISBN-13
9789919221041
ХЭМЖЭЭС
250 x 175 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

МОНГОЛ ХЭЛЦИЙН ТАЙЛБАР ТОЛЬ: ЮНЕСКО-гоос зарласан “Олон улсын бичиг үсгийн өдөр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигаар зарласан “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Энхжаргал “Монгол хэлцийн тайлбар толь” ном хэвлүүлэн гаргав. Энэхүү бүтээлд монгол хэлц үг хэллэг, зүйр цэцэн үгийн эмхэтгэл зэрэг ном бүтээл, толь бичигт орсон хэлц хэллэгийн арвин баялаг сангаас монгол уламжлалт ахуй хийгээд, мал маллагаатай холбоотой өвөрмөц болон хэвшмэл хэллэгүүдийг түүвэрлэн оруулжээ. Толь хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт 151 өвөрмөц хэллэг, хоёрдугаар бүлэгт 99 хэвшмэл хэллэг, нийт 250 хэлц хэллэгийг багтаасан. Хэллэг бүрийн шилжсэн утга, шууд утга, утгын далд бүрдүүлбэр, хэрэглэгдэх байдал, дүйх ойролцоо утгат хэлц зэргийг хамруулсан. Хэлц бүрийн бүрэлдэхүүнд орсон уламжлалт ахуй, мал маллагаатай холбоотой үгийн шууд утгыг монгол хэлний их тайлбар толийг ашиглаж, хураангуйлан тайлбарлажээ. Шууд утгаар илрэх танин мэдэхүйн агуулгыг илүү анхаарч, холбогдох зан үйл, ёс уламжлалтай холбож утгын далд бүрдүүлбэрийг задлан тайлбарласан. Мөн тухайн хэлцийг ямар нөхцөл шалтгааны улмаас, ямар үед, хэнээс хэнд зориулж, ямар өнгө аясаар, хэрхэн хандаж хэлдэг зэрэг хэрэглэгдэх байдлыг товч өгүүлсэн байна. Зурмал болон гэрэл зургаар зарим хэлц хэллэгийн утга агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн нь уламжлалт монгол ахуйгаас хол хөндий амьдарч буй хүүхэд залуус, хэн бүхэнд ойлгоход тус дөхөмтэй болжээ. Өмнөх эрдэмтдийнхээ судалгааны дэвшилттэй талыг орчин үеийн хэл шинжлэлийн арга зүйгээр баяжуулж хөгжүүлэх нь дараа үеийн эрдэмтэн судлаачдын үүрэг тул энэхүү авсаархан толь бичгийн эрдэм шинжилгээний ач холбогдол оршино. Хэлц хэллэгийн утга агуулгыг үндэстний танин мэдэхүй, соёлын өвөрмөц хүрээнд тайлбарласнаар олон нийтэд уламжлалт ахуй, соёлын талаар товч боловч зарим нэг сонирхолтой мэдлэг мэдээллийг өгөх хэрэглээний ач холбогдолтой. Үүний тулд ахмад туршлагатай малчдаас асууж, заавар зөвлөгөө авсан тул уламжлалт ахуй амьдрал, соёлын онцлогтой холбоотой үг хэллэгийг сэргээн хэрэглэх, монгол хэлний дархлаа, олон нийтийн эх хэлний боловсролд тодорхой хувь нэмэр оруулах бүтээл юм.

Үзүүлэлт

ISBN-139789919221041
Худалдаанд гарсан огноо2019-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо208 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин480 гр
Хэмжээс250 x 175 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй