Бэрхийг туулсан басгад
1939 оны хавар Японы милитаристууд Тусгаар тогтносон БНМАУ-ын зүүн өмнөдийн дархан хилийг дайран монголын газар шороо руу өнгөлзөн довтлов. Энэхүү дархан хил нутгаа харийн дайснаас хамгаалахын тулд улаан цусаа урсган алтан амиа өгөхөөс үл буцан тэмцсэн олон дайчин хөвгүүдтэй хамт хатан зоригт охид ч мөр зэрэгцэн тулалдаж явсан түүхтэй.