Инженерчлэлийн эдийн засаг
Сурах бичиг нь 14 бүлэг, 8 хавсралттай. Сурах бичигт орсон зургийн тоо 109, хүснэгтийн тоо 121, томъёоны тоо 143, бодолттой жишээний тоо 166, хариутай бодлогын тоо 70, бие даалтын бодлогын тоо 756, ногоон (эко) бодлого ба жишээний тоо 160 гаруй байгаагаас суралцагчдад мэдлэг олгохын зэрэгцээ чадвар, дадал олгоход зориулагдсан болох нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, энэхүү сурах бичиг нь зөвхөн холбоо, мэдээллийн төдийгүй бүх төрлийн инженерүүдэд аливаа асуудлыг шийдвэрлэх инженерийн зохиомж, шийдлийн үр өгөөжтэй хувилбарыг судлан шинжилж, сонгон тодорхойлох системчилсэн арга зүй, аргачлалыг ажил, амьдралдаа хэрэглэх мэдлэг, чадвар олгоход зориулагдсан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичиг юм.