Дахиж хүүхдэдээ уурлахгүй
Та Шино Макигийн номноос хэрхэн уур уцаараа барьж, хүүхэдтэйгээ зөв хандлагаар тайван ойлголцох талаар суралцах болно. Хүүхдүүд ээждээ маш их хайртай байдаг. Ээжүүд ч гэсэн хүүхдэдээ хамгаас илүү хайртай. Гэвч хүүхдүүд хамгийн ихээр хайрладаг ээждээ загнуулах тохиолдолд цөөнгүй. Яг үнэндээ ээж хүүхдээ загналгүй,болж өгвөл байнга инээмсэглэн,баяр хөөртэй байхыг хүсэх нь мэдээж. Гэхдээ хүүхэд үргэлж тэнгэрийн элч шиг байна гэж байхгүй. Энэ хүүхэд намайг дандаа уурлуулж зовоох гэж л ирсэн юм уу гэж бодогдох үе хүртэл гардаг. Ялангуяа стресс, ядаргаа, уур уцаар хуримтлагдсан үед яаж ч хичээсэн өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг барьж дийлэхгүй үе гардаг шүү дээ. Уураа хэчнээн барихыг оролдсон ч дэлбэрэх мөч байдаг. Яах ёстой вэ?