Нууц задарсан цагт тэр амьд байхгүй

Main cover


АНГИЛАЛ
Гэмт хэрэг, тайлагдашгүй нууц
ХУДАЛДААНД
2019
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
200
Нүүр
ISBN-13
9789919226350
ХЭМЖЭЭС
205 x 145 x 15 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Зохиолч Б.Удамгэрэлийн шинэхэн гарсан “Нууц задарсан цагт тэр амьд байхгүй...” зохиол бол орчин үеийн детектив жанрын роман юм. Үйл явдлууд нь хоёр шугамаар өрнөх бөгөөд зохиолын гол баатар Сондор бүсгүйн өнгөрсөн 20 жилийн амьдралын нууцын эргэн тойронд чухам ямархуу үйл явдлууд хэрхэн өрнөж буй нь үнэхээр сонирхолтой юм. Зохиолыг нэг барьсан бол “дараа нь яах бол?” гэж догдолсоор уншиж дуусаж байж л таны санаа амрах болов уу...

... Гэнэт Сондорын дотор нь давчдаж, энэ бүхэн хэтэрхий гүнзгийрч түүний хяналтаас гарсныг сая л нэг тэр ойлгож, би яагаад байдлыг ийм дээр нь тулгачихав, одоо яах вэ гэж бодон хэлэх үггүй болчихлоо. ...Билэгт минь, ингэж болохгүй, би чиний хүн биш, би чамд тохирохгүй! Хөөрхий, Билэгт минь, чиний талаас үнэхээр хайр байсан юм уу? Би даанч оройтсон хойно ойлголоо... Одоо би яах вэ? Чи надад хэчнээн дотно үнэтэй хүн минь билээ, гэвч би чиний хайрыг хүлээж авч чадахгүй... Уучлаарай, Билэгт минь! Одоо хоёулаа хагацах цаг нь болжээ... -хэмээн Сондор дотроо бодож Билэгтийг өрөвдөж хайрласандаа нүднийх нь нулимс цийлэгнэв. Сондорын нүүр лүү харж байсан Билэгт хүүхний нулимсыг хараад гэрлэх саналыг нь зөвшөөрчихлөө гэж ойлгон нулимстай нүдийг нь үнсэж, хоёр гараа алдалж түүнийг энхрийлэн тэвэрч аваад цээжиндээ наалаа. Сондорын хоолой нь зангирч уйлмаар санагдсан ч биеэ барьж, Билэгтийг гомдоочихгүй гэсэндээ бөгжийг нь авлаа. Зөвхөн өнөөдөр, өнөөдрийн энэ нөхцөл байдалд авахаас өөр аргагүй байлаа, харин дараа нь бөгжийг нь Билэгтэд буцааж өгнө гэж тэр шийдсэн байв.


Үзүүлэлт

ISBN-139789919226350
Худалдаанд гарсан огноо2019-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо200 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин240 гр
Хэмжээс205 x 145 x 15 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй