Ноосны анхан шатны боловсруулалтын технологи
Энэ цаг үед ноосны гадаад зах зээлийн чиг хандлагыг мэдэрч, чанартай түүхий эдээр, дэвшилтэт технологи ашиглан, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч, багш, судлаач, оюутнуудад Монголын болон дэлхийн хонины ноосны бэлтгэл, ноосны ширхэгтийн бүтэц, шинж чанар, ноос бэлтгэл, анхан шатны боловсруулах технологийн талаар 'Ноосны анхан шатны боловсруулалтын технологи' номыг толилуулж байна.