Биеийн тамирын боловсрол

Биеийн тамирын боловсрол
Энэхүү сурах бичиг нь Их, дээд сургуулийн оюутан залууст зориулагдан бичигдсэн юм.Биеийн тамирын боловсрол сурах бичиг нь 9 бүлэгтэй, 1-р бүлэгтээ биеийн тамир, спортын түүхэн хөгжил, үндсэн ухагдахуун, биеийн тамир, спорт нь Монгол улсын хуулинд тусгагдсан тухай авч үзсэн бол,2-р бүлэгтээ оюутан залуусын бие бялдар, эрүүл мэндийн байдал нь тэдний сурч, хөдөлмөрлөхөд зайлшгүй чухал болох, биеийн тамир спорт нь оюутнуудын эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг тул энэ талын онолын мэдлэг олгоход чиглэгдсэн байна.Харин 3-9 бүлэгт Сагсан бөмбөг, Волейбол, Ширээний теннис, Аэробик, Бодибилдинг,Алхал ба гүйлт, Явган аялал гэсэн спортын төрлүүдийн онол, арга зүй, тухайн спортын төрлөөр бие даан хичээллэх дасгал ажил, бие даалтын хувилбаруудыг багтаасан болно.