Монгол хэлний дүймэн ойролцоо утгат үгийн толь
Тус толь бичгийг орчин цагийн хэлнүүдийн дүймин хийж байгаа үндсэн зарчмыг суурь болгож, монгол хэлний үгийн сан, утга зүйн онцлогийг харгалзан өвөрмөц бүтэцтэйгээр зохион найрууллаа. Энэхүү толь бичгийн ойролцоо утгатай нэгжийг сонгон авч хийсэн суурь зарчим нь бидний 2004 онд ОХУ-д хамгаалсан 'Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо' диссертацийн гол санаа, онолын томьёолол дээр үндэслэн хийгдсэн болно. Энэ бол монгол хэлний үгийн сан утга судлалын хэмжээнд монгол хэлний үг, хэллэг, холбоо үг, хоршоо үг, хэлц үг, хэвшмэл хэллэг, цогцолбор, эх тэргүүтэн харилцан ойролцоо утгатай байж болно гэсэн онолын томьёолол юм.