Монгол хүний соёл, урлагийн антропологийн судалгаанд газарзүйн аргыг хэрэглэх нь (Дэд боть)

Монгол хүний соёл, урлагийн антропологийн судалгаанд газарзүйн аргыг хэрэглэх нь (Дэд боть)
Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор, профессор, хүн судлаач, генетикч Хүннүжин Жамъянгийн Батсуурийн Монгол хүний генийн сан, Монгол хүний соёлын хүн судлалын чиглэлээр 40-өөд жилийнхээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр дүнгүүдийг эмхэтгэн гаргасан бүтээл.
Энэхүү бүтээл нь “Өвгө үндэстэн монголчуудын хөх толбоны дэлхий дахинаах тархалт”, “Монгол уртын дууны урлагийн үүслийг газарзүйн аргаар мөшгөсөн нь”, “Монгол домын соёл судлалд газарзүйн аргыг хэрэглэсэн нь”, “Ази тивийн уугуул Монгол төрхт ард түмний хувцасны онцлог” гэсэн бие даасан 4 номноос бүрдсэн 4 үндсэн бүлэг, 14 дэд бүлэг, 67 зүйл, гэрэл зураг, бүдүүвч, график, хүснэгтэн мэдээлэл бүхий +340 хуудастай, ном зүй зэрэг агуулгын үзүүлэлттэй.