Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах нь
Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан энэ жил уншигч та бүхэнд 'Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах нь' хэмээх номыг хүргэж байгаадаа таатай байна. Боловсрол бол аливаа улс, үндэстний хөгжлийн үндсэн тулгуур нь юм. Монгол улсын ирээдүй болсон залуус та бүхэн, Солонгос улсаас бидэнд олгож буй таатай сайхан боломжуудыг зөвөөр ашиглан Солонгос улсад ихийг сурч, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Солонгос улс энэ цагийн эдийн засаг, шинжлэх ухаан технологийг тэргүүлэгч жлс болж азийн дөрвөн бар улсын нэг болж чадсан байна.