Хүн өөрийгөө бүтээдэг
Өмнө тань дэлгэх энэ номын дотор таны аялахыг хүссэн зам зурайх болтугай. Номын минь утга санаа уншигч авхай таны сэтгэлд орших түмэн саадыг туулж, ухаарлын ганцхан хөгийг эгшиглүүлж чадвал зорилго минь биелж байгаа нь тэр ээ. Энэ ном таныг уярааж догдлуулж, уйлуулахгүй. Харин бодуулж, эргэцүүлж, харьцуулахад хүргээсэй. Өөрийгөө үзэх үзэл өчүүхэн төдий өөрчлөгдөж байгаа бол номын минь зорилго биелж байгаа нь тэр... Миний бие үхсэн ч оюун санаа минь, бас намайг төлөөлж үргэлжлэх ном минь урт наслах болтугай. ' Би таны амьдралыг, миний амьдрал шиг үнэ цэнэтэй гэдгийг мэднэ'
