Хүүхэдтэй хэрхэн яаж зөв харилцах вэ?

Хүүхэдтэй хэрхэн яаж зөв харилцах вэ?
Эрүүл зөв хооллолт, гоё сайхан тоглоом, хувцас зэрэг нь хүүхдийн томчуудтай харилцах нандин харилцааг нөхөж чадахгүй. Хүүхэд томчуудын хооронд гарах үл ойлголцлоос хамаарч хүүхдийн сэтгэл зүйн болох биеийн хөгжил удаашрах нь бий. Зарим тохиолдолд өсөлт зогсох, шалтгаангүйгээр турах, амьдралд сонирхолгүй болох ч тохиолдол байна. Асуудалтай, хүнд, үгэнд ордоггүй, өөртөө итгэлгүй, хүмүүжлийн доголдолтой гэсэн хүүхдүүд гэр бүлийн эрүүл бус, буруу харьцааны үр дүн юм.