Хөх моногоуул улсын иргүн алтан дээд үнэний жамд бадрахуй

Хөх моногоуул улсын иргүн алтан дээд үнэний жамд бадрахуй
Монголчууд бид өдгөө хүнд хэцүү, цөвүүн цаг үеийг туулан буй. Чухам энэ цаг дор Монголын заяа их хэмээх билэг ерөөлөөр, өвөг дээдсээс өртөөлөн ирсэн тэнгэр ухааны судрууд тэмээн жингийн цуваа мэт ээлж дараалан буусаар буйд туйлаас бахдан байна. Тэнгэрийн санаа хийгээд Тэнгэрийн цаг хэмээх нь энэ буй за. Аливаа үзэгдэл юмс, үйл хэрэг бүхэн өөр өөрийн цаг хугацаа, орон зайтай. Мөн дэнс хийгээд шалгууртай. Энэ л учир дор энэхүү тайлал судар маань түмэн олонд түгэн хүрч буй биз ээ.