АНГИЛАЛ
Угсаатны судлал
ХУДАЛДААНД
2023
Наймдугаар сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
271
Нүүр
ISBN-13
9789919233013
ХЭМЖЭЭС
245 x 175 x 15 мм

Цуврал дахь бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Буриад түмний бахархалт хүвүүн, монголын хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач эрхэм хүмүүн Гончигдамбын Дарамзагдыг монгол түмэн, монгол туургатан түүний олон сайхан дуу, хөгжмийн сонгодог бүтээлээр нь мэдэх билээ. Энэ эрхэм сайхан хүмүүний 90 жилийн ой 2020 онд тохиосон хэдий ч цар тахлын улмаас жилийн дараа их ойг нь тэмдэглэж, амьдрал, намтар, уран бүтээлийг нь судлах, хойч үедээ өвлүүлэх, сурталчилан таниулах ажлыг Дорнод аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, Монгол Улсын Консерватори, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Дорнод их сургуулийн шууд оролцоотойгоор Буриад судлалын академийн туслалцаатайгаар хийж байна. Хөгжмийн нэрт зохиолчийн дууны олон улсын 4-р уралдааныг зохион байгуулж байгаагаас гадна Гончигдамбын Дарамзагдын 90 жилийн ойд зориулсан “ДОРНОД МОНГОЛЫН ХОСГҮЙ АВЬЯАСТАН – Г.ДАРАМЗАГДЫН АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛ СУДЛАЛ – 2021” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, цаашид урлаг судлалд Г.Дарамзагд судлалын үүдийг нээж байна. Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өвөрмөц орон зайг бүтээж, тэнгэрт дэвшсэн тод од байсныг хамтран ажиллаж, туурвиж байсан олон уран бүтээлч эдүгээ ч тодоор дурссан санадаг юм. хөгжмийн нэрт зохиолчийн талаар Ардын жүжигчин, УГЗ П.Хаянхярваа гуай “...Хөгжмийн зохиолч Г.Дарамзагд нь МААДБА-ийн нэрт хормейстер, цэрэг эх орны сэдэвт дуу хөгжмийн давтагдашгүй бүтээлийн эзэн байсныг ард түмэн, цэрэг дайчид, хойч үе нь бахархан дурссаар ирсэн билээ. Тэрээр дуучин-байлдагчаас офицер, найрал дууны хормейстер болтлоо өсөн дэвжсэн, амьдрал бүтээлийн өргөн замналтай нэгэн билээ. Цэргийн клубт 16 настай ирсэн тэрбээр “Залуу жанжин” Ж.Лхагвасүрэнгийн халамжаар алба хааж, 18-хан насандаа “Болзоо”, “Хилээс” зэрэг дуу зохиосноор уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Г.Дарамзагд нь хормейстерээр ажиллахдаа найрал дуу, дан найрал, цөөхүүл дууг чадварлаг удирдан зохион байгуулж, найрал дууны төрөл зүйлийг баяжуулан өргөжүүлж, мэргэжлийн байгууллагуудын дотор МААДБА-ийн нэр хүндийг өргөхөд үлэмж хувь нэмрээ оруулсан гавьяатан билээ...” гэсэн байдаг.


Үзүүлэлт

ISBN-139789919233013
Худалдаанд гарсан огноо2023-08-17
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо271 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин440 гр
Хэмжээс245 x 175 x 15 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй