Байгаллиг анагаах ухаанаас эхтэй ардын бор аргууд

Main cover


АНГИЛАЛ
Уламжлалт анагаах ухаан
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
104
Нүүр
ISBN-13
9789919233266
ХЭМЖЭЭС
205 x 142 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уншигч таны өмнө дэлгэн буй Дандарын Гонгор гуайн бүтээсэн энэхүү ес дэх ном түүний үзэж туулсан амьдралдаа харсан, ажигласан, тогтоосон зүйлийн нэгээхэн хэсэг, түүнийгээ сийрүүлэн буулгасан цээжний бүтээл юм. Өнөөгийн хөгжлийн өндөр төвшинд хүрсэн хүн төрөлхтөний эрүүл ахуйд хэрэг болох чухаг зүйлс бидний нүүдлийн аж ахуйд буйг хүн ажиглаад нээснийг бид зөвхөн шагшин суух бус, бэлэн буйгаа боловсруулаад хэрэглээд явбал өөрийн биед тустай төдтийгүй улс орны эдийн засагт нэмэр болно гэдэг санаа энэ жаахан номд нэвт шингээстэй бий. Түүний зэрэгцээ ажил хөдөлмөр хийхийн хамт шимт, баяр бахдал, үндэс язгуурынхаа төлөө уйгагүй зүтгэж яваа үнэнч нөхрөө түшсэн сэтгэлээс оргилон гарсан итгэлийн бадрангуй үнэн үгсийг эндээс та олж уншаарай. Товчхондоо 'мэдэхгүйн мянган балай, мэдэхийн түмэн урам' хоёрыг энэ номоос нэгэн зэрэг амссанаа нуух юун.

Үзүүлэлт

ISBN-139789919233266
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо104 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин130 гр
Хэмжээс205 x 142 x 8 мм

Зохиолчийн талаар

Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн. Луу жилтэй. Бага наснаас эцэг эхийн асрамжинд мал даган өссөн баян баргын малчин удмын хүүхэд. 1994 онд сумын бага сургууль төгсөж, Улаанбаатар хотод Офицерийн сургууль, Цэргийн ерөнхий сургуулийг тус тус дүүргэж зүүн хязгаарт томилогдон цэргийн дарга болж 13 жил алба хашсан. Цэргээс халагдан Москва хотод эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд Улсын Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хариуцлагатай нарийн бичгийн дарга (одоогийнхоор төрийн нарийн бичгийн дарга), БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референт, Улсын Материал техникийн хангамжийн хороонд орлогч дарга (дэд сайд), Москва хотод Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд эксперт, БНМАУ-аас Москва хотод суугаа ЭСЯ-нд зөвлөх зэрэг албыг хашиж, улсад 43 жил ажилласан ахмад дипломатч, төр, нийгмийн зүтгэлтэн. Мөн бичиг номын ажил оролдож 'Авдарбаяны баргууд', 'Мал таних ухаан', 'Сайхан авч явсан бие саруул орчлонд жаргалтай', 'Уламжлалт бариа засал', 'Өвөг дээдсээс заяатай өлгий нутаг Авдархангай минь' зэрэг 10 орчим ном бичиж нутаг орон, газар шороо, ард түмэн, мал сүргээ магтан дуулж ард түмэндээ толилуулсан бичгийн хүн. А.Гонгорын 'Авдарбаяны баргууд', 'Мал таних, маллах ухаан', 'Сайхан авч явсан эгэл бие' зэрэг номууд нь ӨМӨЗО-д хэвлэгдсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй