Домог өгүүлсэн соёлын дурсгалаас

Main cover


АНГИЛАЛ
Урлаг: ерөнхий
ХУДАЛДААНД
2024
Аравдугаар сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
200
Нүүр
ISBN-13
978-9919-23-333-4
ХЭМЖЭЭС
285 x 210 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Соёлын өв нь оньсого юм. Гагцхүү түүнийг ухаант хүн шимтэн тайлдаг. Л.Хэрлэн Бидний үлгэр домогт гардаг сэтгэлгээний олон зүйлс эд ахуйд бууж соёл болдог. Эртний хүмүүс эдийн болон оюуны соёл зааглагдаагүй тэр цаг үед, эд зүйлсийг хийж туршлагажих явцдаа оюуны соёлын зүйлсийг хамтад нь буулгаж байлаа. Оюуны соёл болох үлгэр домгууд нь нэгээс нөгөө ард түмэнд итгэмээргүй сонин түүхүүдийг цогцлоож, гайхагдаж, шагшигдаж дамжиж дэлгэрчээ. Дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд яригддаг үнэмшмээргүй мэт эдгээр үлгэр домгууд нь ижил төстэй агуулга хэлбэртэй мөнхийн хайр, бурхдын амьдрал, аймшигт мангасууд, хүч чадалт баатрууд, үхлийн дараах амьдрал, газар доорх ертөнц зэрэг хэзээ ч дуусашгүй өвөрмөц орчлонгийн тухай өгүүлнэ. Ингэж тархахдаа гар урлал, эд хөрөнгөөр дамжин, хүмүүсийн гараар бүтээгдэж, хосгүй гайхамшигт соёлын өв баримт, соёлын дурсгалууд болон хадгалагдаж, үеэс үед уламжлагдах ажээ. Хүн ер бусын ид шидэт зүйлсээ оюундаа тунгаан тайлах, тайлбарлах зэргээр оюуны соёлыг бүтээж, түүнийгээ итгэл үнэмшил болгож баримт буюу биетээр уламжлан соёлын дурсгалууд болгож түгээн дамжуулдаг байна.

Домгоос сэдэвлэсэн урлагийн бүтээлүүд нь эртний үеэс эхлэлтэй бөгөөд урлан бүтээх янз бүрийн арга барил, хандлагыг бий болгосон байдаг. Энэ нь урлагт олон зууны турш маш том нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд өнөөдөр ч үзүүлсээр байна. Грекийн сэтгэгч Гомерын туульс, Хисиодын бичсэн найраглалууд нь хожмын бүх сонгодог боловсролын суурь нь болсон юм. Мөн дорно дахины аман яриатай хамт хөгжим, бүжиг, баг, элдэв хувцас зэрэг ашиглан хүүрнэдэг катакали хэмээх хиндү үлгэр домог өнөө хэр оршсоор байна. Янз бүрийн хинду бурхад болон тэнгэрийн тухай өгүүлдэг махабхарата ба рамаяна хэмээх үлгэрүүд нь уншиж чаддаггүй хүмүүст зориулагдсан байдаг. Яг үүнтэй ижил эртний Грект Гомер бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст зориулан амаараа сонин хачин туульсыг өгүүлдэг байжээ.

Домогт холбогдох соёлууд нь шашин, урлаг, боловсрол, шинжлэх ухаан болоод нийгмийн хөгжлийн анхдагч байх талтай. Эдгээрээс өмнө домог үлгэр амнаас амд яригдах явцдаа соёлын үнэт өвүүдийг хамт бүтээж ирсэн байна. Тэгэхээр домог үлгэрийг эрт үеийн хүмүүсийн юманд хандах хандлага сүсэг бишрэл нь ийм л байж дээ гэж бодоод орхиж болохгүй. Эртний хүмүүсийн сэтгэлгээний энэ домог үлгэрээс соёлын олон дурсгалуудад тусгагдсан байдаг. Тэдгээрийг тайлж унших оньсого нь соёлын дурсгалууд юм. Хүн соёлын дурсгал, урлагийн бүтээлүүдийг үзэж харснаар юмыг ухаж ойлгон, тэдгээр дурсгалуудаас тайллыг нь эрж хайснаар оюун ухааныг хөгжүүлэх үйл явцыг бүрдүүлдэг байна. Энэ нь хүнийг бодуулах, хөгжүүлэх, сэтгэх, хүмүүжүүлэх, бясалгах чадварт сургаж оюуныг нээж байдгаараа гайхалтай билээ. Энэ ном нь ямар домгийн хүүрнэл соёлын дурсгалд хэрхэн тусгагдсаныг зурган баримтаар үзүүлж байгаагаараа онцлог болно. Соёлын өв баримт, дурсгалууд дээр түшиглэн үлгэр домгийн сэдэв утгад хамааруулан багцалж монгол уншигчдадаатолилуулан хүргэхийг зорьж байгаа юм.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-23-333-4
Худалдаанд гарсан огноо2024-10-30
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо200 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин670 гр
Хэмжээс285 x 210 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй