Монголын Нууц Товчоон ба Хаадын тууж нэгдүгээр ном

Монголын Нууц Товчоон ба Хаадын тууж нэгдүгээр ном
'Монголын Нууц Товчоон' ба Хаадын тууж нэгдүгээр номыг харьцуулж 26 зэргэцүүлэлт хийв. Зэргэцүүлэлтээр эртний хаадын түүхийг адил төсөөтэй бичсэн нь нотлогдох бөгөөд бичиг үсгийн соёлын эртний холбоо нөлөө тодорч байна. Монголчуудын бичиг үсгийн түүх болон Монголын түүх бичлэгт холбогдох зарим асуудлыг тухайн цаг үед дэлгэрсэн үзэл, шашны сургааль, соёлын нөлөөний хүрээнд хөндөн авч үзэв. Чингис хаан, Өгүдэй хааны түүхийг бичихэд хэрэглэсэн түүх бичлэгийн арга хэлбэрийн тухай мөн, Чингис хааны бичгийн хүний тухай, Чингис хаан өөрийн байгуулсан Монгол Улсын бичгийг <<Хөх бичиг>> гэж нэрлэсэн тухай, Монголчууд <<Хөх бичиг>>-тэй болоход аль зүгийн бичиг үсгийн соёл нөлөөлсөн тухай, Чингис хааны уг язгуур, хийж бүтээсэн үйлсийг анх ямар бичиг үсгээр бичсэн тухай ... зэрэг сэдвийг хөндөж бичсэн.