Казахстан орноор зорчсон тэмдэглэл
Зохиогч өөрийн гэргий болон хэсэг нөхдийн хамтаар Евразийн их талыг эзэгнэн эзэмшиж байсан Монгол, Түрэг угсаатны түүхт нутаг Чингисийн эзэнт гүрний зах хязгаар нутаг, Зүчи, Цагаадай, Өгөөдэйн өөрсдийнх нь болон үр удмынх нь эзэмшиж байсан газар орноор аялаж, Чингис хааныхаа ууган хүү Зүчи ханыхаа онгонд очиж, шинэ зууны эхээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Казахстан Улсын шинэ нийслэл Астана хотод болсон "Цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоох нь" сэдэвт ОУ-ын бага хуралд оролцсон, тус улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайдтай уулзсан болон бусад сонихорхолтой үйл явдлуудын тухай холбогдол бүхий гэрэл зургуудаар баяжуулан бичсэн аяллын тэмдэглэл ном болно.